Салхитын зүүн алтны ордыг ашиглахаар төлөвлөж байна

Салхитын зүүн алтны ордыг ашиглахаар төлөвлөж байна
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай мягмар гарагт “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдлагуудтай уулзжээ. 
 
“Эрдэнэс алт ресурс” ХХК Салхитын зүүн алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд батлагдсан ТЭЗҮ болон 2027 оны уулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ирэх оны 3-р сард хөрс хуулалт, 4-р сард хүдэр олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай зээлийн санхүүжилтийг эдийн засгийн үр ашгийн тооцоонд үндэслэн хууль, журмын хүрээнд шийдвэрлэж өгөх хүсэлт тавьжээ.
 
Салхитын мөнгө, алтны үндсэн ордын ил уурхайн нөөцийг бүрэн олборлож, боловсруулж дууссан байна. Одоогоор үүсмэл ордын 386.2 мянган тонн хүдэр боловсруулж байгаа бөгөөд үлдэгдэл нөөц 1.05 сая тонн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.