АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2 жилийн өмнө

Тэр хоргодсонгүй... Б.Лхагвасүрэн: Цаг нь ирвэл амьдрал тийм хоргодоод байх зүйл биш

Нийтэлсэн
2 жилийн өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, монголын утга, уран зохиолын ноён шовх оргилуудын нэг

Өнгөрсөн онд хорт хавдартай болж, БНСУ-д эмчлүүлээд ирсэн ч эрхэм хүмүүний бие төдийлөн сайнгүй байсаар өнөөдөр ийн мөнх тэнгэртээ заларчээ.

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн

1989 онд МЗЭ-ийн шагнал

1990 онд Төрийн шагнал

1990онд Соёлын Гавьяат зүтгэлтэн

2001 онд Ардын уран зохиолч цол хүртэж байв.

Тэрээр 1944 онд Төв аймгийн Өнжүүл суманд төрж, 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж байсан бөгөөд Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллаж байв.

1962 оноос уран зохиол бичиж эхэлсэн тэрээр 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг зэрэг олон арван жүжиг туурвисан. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцсан. “Бүлээн нурам”, “Араатан” , “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн.

1991 онд Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор цол хүртсэн нэрт зохиолч, яруу найрагч, улс төр, нийгмийн зүтгэлтэн их хүмүүн байв.

Таны монгол түмэндээ үлдээсэн гэгээн мөр бүхнийг мөнхөд дурсаж явах болно.

Ум сайн амгалан болтугай.


Манай хуудсыг дагаарай!


 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.