Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр /2026.09.14/ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцоллоо. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглээд, өмнө нь хэрэгжиж эхэлсэн болон яригдсан төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэх шаардлагатай гэв.

viber image 2026 09 14 17 04 46 038

Уулзалтаар Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов. Шадар сайд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хөрш орнуудтай хэрэгжүүлэх хамтын ажиллагаатай уялдуулж, ОХУ-ын Буриад Улстай хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүнд чиглүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Орос, Хятадын газар зүйн байршлын давуу талыг ашиглан Евразийн бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.

viber image 2026 09 14 17 03 41 992

ОХУ-ын Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич Алтанбулагийн чөлөөт бүсэд аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, холбогдох дэмжлэг, хөнгөлөлтийн нөхцөлийг судлахаа илэрхийллээ. Мөн хил орчмын ой, хээрийн түймэр болон бусад гамшгийн үед шуурхай мэдээлэл солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх, техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ онцлов.

viber image 2026 09 14 17 04 05 511

viber image 2026 09 14 17 04 51 858

viber image 2026 09 14 17 05 00 527

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.