СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-01-15

ТАХ-ийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцогчдыг 17-ноос бүртгэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга  2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна.  Энэхүү хуульд төрийн албанд шатлан дэвшүүлэх, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх,байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн үзэл санаа тусгагджээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албан хаагчийн хоёр төлөөллийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж, томилохоор хуульчилсан байна.

 

Тиймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам баталсан. Журмын дагуу төлөөллийн сонгон шалгаруулалт зарлагдаад байгаа бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох төрийн албан хаагчдыг 2019 оны нэгдүгээр сарын 17-нд бүртгэх юм байна.   

           

Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн,  45 нас хүрсэн төрийн албан хаагч нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрх нээлттэй.

           

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэлтэй www.csc.gov.mn  сайтад тавигджээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.