“Улаанбаатар түншлэл-2018”-ыг зориорой

Үндэсний бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулж дотоодын ААН-үүдийг дэмжин, хамтын ажиллагааны талбар бүрдүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2018” 43 дахь удаагийн Олон Улсын үзэсгэлэн худалдаа өчигдөр “Мишээл ЭКСПО” төвд нээлтээ хийлээ.

ULAANBAATAR TUNSHLEL1

нь онцлог үйл явдал болж байна.

НЗДТГ, МҮХАҮТ  хамтран жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг  үзэсгэлэнд Хонконг, Тайвань, Пакистан, Солонгос зэрэг орнуудын бизнес эрхлэгчид болон дотоодын 80 гаруй ААН-үүд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн шинэлэг бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, хамтран ажиллахаар сонирхож буй хэн бүхэн “Улаанбаатар түншлэл-2018”  үзэсгэлэнг зориорой

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.