"Монгол бөх ба Шинжлэх ухаан" - Сүүлийн 20 жилийн хамгийн шилдэг 10 бөх хэн бэ?
Сүүлийн 20 жилийн хамгийн шилдэг 10 бөх хэн бэ?
2006-2026 оны улс, аймаг, заал, ойн нийт 1156 тэмцээн, 217,829 барилдааны датаг шинжлэх ухааны чанарын индексээр тооцооллоо. Чанарын индекс гэдэг нь тухайн үедээ улсын цолтой байсан бөхчүүдийг давсан хувийг барилдааны тоогоор нь везен кор интервал аргаар тогтворжуулсан үзүүлэлт юм. 100 барилдаанаас дээш барилдсан бөхчүүдийг энэхүү индекст хамрууллаа.
10 дугаар байрт: Улсын арслан Цэдэвийн Содномдорж — 1122 барилдсанаас 80,4%, улсын цолтой бөхчүүдийг 63,9% давсан. Чанарын индекс: 58,6 оноо.
9 дүгээр байрт: Улсын арслан Баярхүүгийн Бат-Өлзий — 1470 удаа барилдаж 80,3%, улсын цолтойг 63,6% авсан. Чанарын индекс: 58,8 оноо.
8 дугаар байрт: Улсын гарьд Дамбын Рагчаа — 711 барилдааны 83,4%, улсын цолтойг 66,3% давсан. Чанарын индекс: 59,6 оноо.
7 дугаар байрт: Улсын арслан Батжаргалын Ганбат — 178 барилдааны 85,4%, улсын цолтойг 72,9% давсан. Чанарын индекс: 60,4 оноо.
6 дугаар байрт: Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр — 777 барилдааны 84,6%, улсын цолтойг 66,8% давсан. Чанарын индекс: 60,8 оноо.
Контентыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
5 дугаар байрт: Даян аварга Баярсайханы Орхонбаяр — 476 барилдааны 83,4%, улсын цолтойг 73,5% давсан. Чанарын индекс: 66,1 оноо.
4 дүгээр байрт: Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр — 275 барилдааны 86,2%, улсын цолтойг 76,5% давсан. Чанарын индекс: 66,2 оноо.
3 дугаар байрт: Улсын заан Батсүхийн Бат-Өлзий / Батмагнай — 513 барилдааны 81,1%, улсын цолтойг 73,3% давсан. Чанарын индекс: 66,6 оноо.
2 дугаар байрт: Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба — 846 барилдааны 84,6%, улсын цолтойг 72,2% авсан. Чанарын индекс: 66,9 оноо.
1 дүгээр байрт: Улсын аварга Оргихын Хангай — 1291 барилдааны 83,1%, улсын цолтой 394 бөхөөс 72,3% давсан. Чанарын индекс: 67,7 оноо.
Таны бодлоор сүүлийн 20 жилийн хамгийн шилдэг бөх хэн бэ? Хэрэв та “Монгол бөх ба шинжлэх ухаан” нэвтрүүлгийн дараагийн хэсгийг үзэхийг хүсвэл LIVETV.MN-ийг дагаарай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.