“Миний хаяг-Сүхбаатар дүүрэг” арга хэмжээг зохион байгуулжээ
Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газраас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойн өдрийг угтаж “Миний хаяг-Сүхбаатар дүүрэг” сити тур арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд ерөнхий боловсролын 1, 2, 3, 6, 11, 31, 45, ӨЗБЛАС-ийн 12 дугаар ангийн сурагчид оролцон дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд байдаг XX зуунд баригдсан архитектурын өвөрмөц хийцлэл бүхий барилга, байгууламж, түүхийн дурсгалт газруудтай танилцав.
Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Сэлбэ арена спорт цогцолбортой танилцаж урлаг, спортын алдартнуудын хамт хөгжөөнт тэмцээнд оролцож өдрийг хөгжилтэй, дурсамжтайгаар өнгөрүүллээ.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.