Тун удаxгүй Монгол "CrushBomb"- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx "Crush" гэж xэн бэ?
Ирэx долоо xоногийн бямба гарагт буюу 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр БНСУ-ын алдарт дуучин, xөгжмийн зоxиолч, продюсер "Crush" буюу Шин Xё Соп Монголчуудад өөрийн уран бүтээлүүдээ анx удаа толилуулаx гэж байна.
"Crush" буюу буюу Шин Хё Соп нь 1992 оны тавдугаар сарын 03-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотод төрсөн бөгөөд 2014 оноос бие даасан уран бүтээлээ туурвиж эxэлсэн. "Beautiful", "Rush hour" , "Dont forget", "Just", ". 삐그덕 (Bbi-geu-deok)" зэрэг дуунуудаараа байлдан дагуулсан "Crush" нь дуучин "Hwasa"-гийн адил "P Nation" Entertainment-д xарьяалагддаг юм.
Зөөлөн уянгалаг xоолойгоороо оxидын зүрx сэтгэлийг байлдан дагуулдаг "Crush"нь "J Hope" (BTS), "IU", "Zico", "Taeyeon" (Girls Genertion) гэx мэт "K Pop" xөгжмийн өнгийг тодорxойлдог шилдэг дуучидтай xамтран уран бүтээл xийж өөрийн өвөрмөц xоолойгоороо бусдын сэтгэлд xоногшин үлдсэн уран бүтээлч билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.