🔴 А.Ганбаатар: Баавгай үзэгдээд байна гэж дуудлага өгөөд байхад албан хаагчид огт тоогоогүй гэлээ

🔴 А.Ганбаатар: Баавгай үзэгдээд байна гэж дуудлага өгөөд байхад албан хаагчид огт тоогоогүй гэлээ

УИХ-ын гишүүн А.Ганбаатар "Эхний ээлжинд баавгайн халдлагад өртсөн эмэгтэйд би нэг сарын цалингаа хандивлаж байна" гэлээ. 

Тэрбээр, Өчигдөр шөнө 01:00 цагийн үед болсон хэрэг явдал л даа. Манай Ардчилсан намын Баянзүрх дүүргийн гишүүд өглөө надад мэдээлэл өглөө. БЗД-ийн 35 дугаар хороо буюу Улиастайн амны Бурхантын хөндий гэх газарт хэрэг явдал гарсан. Энэ бол өнөөдөр мэдэж байгаа асуудал биш. Машин тэрэг рүү баавгай дайрч байна гэхээр БОУАӨЯ-ны сайд удирдлагууд хоол тавьж өгөх тухай болон гурван тэрбум төгрөгт төсөв тавих тухай л яриад байсан. Асуудлыг углуургаар нь шийдэхгүй байсан. 

Би БЗД-ийн Ардчилсан намын дарга, тус бүсээс сонгогдсон гишүүний хувиар экологийн тэнцвэр алдагдаж байна гэж би дүгнэж байна. ОХУ-аас дүрвэн орж ирж буй баавгайнууд. Тус улс хүн рүү баавгай дайрах тохиолдолд өөрийгөө хамгаалан буудах эрх өгсөн. Хуулиндаа өөрчлөлт оруулсан гэсэн үг. Манай улсын хуулинд баавгай, аргаль зэрэг амьтдыг тусгай зөвшөөрлөөр агнадаг байгааг өөрчлөх хэрэгтэй байна. Баавгайн цацлага цацах эрх ядаж иргэдэд өгмөөр байна. 

Ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Иргэд "Баавгай үзэгдээд байна" гэж дуудлага өгөөд байхад арга хэмжээ аваагүй байгаль орчны яам болон нийслэлийн байгаль орчны газар, Баянзүрх дүүргийн удирдлагууд хариуцлага хүлээх хэрэгтэй. 35 дугаар үүрийн дарга Нийслэлийн байгаль орчны газар руу удаа дараа залгаад байхад утсаа авахгүй байна гэлээ. 7272-0303 гэх дугаарт мэдээлэл өгсөн юм билээ. Ямар ч арга хэмжээ аваагүй. Ийм хариуцлагагүй байдлаас болоод хүний амь нас эрсэдлээ. Чоно хот руу орж хонь барилаа гэж сонсож байснаас баавгай хүн барьж байхыг сонссонгүй. Ардчилсан намын дүүргийн гишүүдтэйгээ хамтраад яаж туслах вэ гэж яриад сууж байна. Эхний ээлжинд баавгайн халдлагад өртсөн эмэгтэйд би нэг сарын цалингаа хандивлаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.