МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө

МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
Тавантолгой түлш ХХК шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх чиглэлээр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.
 
Энэ хүрээнд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дунд шатны хороодын арга зүйчид, өсвөрийн улаан загалмайчид болон сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний шинж чанар, үйлдвэрлэл, зөв хэрэглээ, агаарын чанарт үзүүлэх нөлөөлөл, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
6e442e9755de4a60aca186f06da12935
0519197ad6de40bdb36cb26b622b3bab
 
Энэхүү үйл ажиллагаа нь сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан айл өрхүүдэд шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зөвлөгөө, зөвлөмжийг хүргэх зорилготой юм.
 
Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанарыг жилээс жилд сайжруулж байгаа ч угаарын хийн хордлогын эрсдэл гарсаар байгаа нь айл өрхийн галлагаа, хэрэглээтэй холбоотой. Тиймээс зуух, пийшинг түлшээр хэт дүүргэхгүй байх, түлш бүрэн шатаж дуусаагүй үед яндангийн сойлтыг хаахгүй байх, яндангаа авч өрхөө бүтээхгүй байх зэрэг зөв хэрэглээг хэвшүүлэх нь гэр бүлээ эрсдэлээс хамгаалах энгийн бөгөөд чухал алхам гэдгийг сайн дурын идэвхтнүүдэд танилцууллаа.
f52c32a5e14f48f2a030f6c20b6cfac6
554c5b30cc514153b24354a733044cd1
7efcdfead67b421ea78863e3cdecfc91
 
Мөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг унтраахгүй, хэвийн ажиллагааг нь тогтмол шалгаж, байнга асаалттай байлгахыг зөвлөв. НЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар дотоод орчны агаарын чанарт зөвхөн түлш, галлагаа бус бусад хүчин зүйлс ч нөлөөлдөг. Тиймээс гэр, байшингийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулахын тулд:
 
-Агаар сэлгэлтийг тогтмол хийх
-Гэртээ тамхи татахгүй байх
-Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Галлагааг зөв хийх
-Гэр, байшингаа дулаалж, галлах давтамжийг багасгах
-Угаарын хий мэдрэгчийг зөв байрлуулж, байнга асаалттай байлгахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.