AIC STEPPE ARENA-Мөсөн өргөө таван нас хүрлээ

AIC STEPPE ARENA-Мөсөн өргөө таван нас хүрлээ

Монголын анхны битүү дээвэртэй, Олон улсын олимпын стандартын, үе үеийнхний мөрөөдөл биелүүлэх AIC STEPPE ARENA – Мөсөн өргөө таван нас хүрлээ.  

19a30f345ebe431ba16bcd0d00032e4e

2019 онд шаваа тавьж, 2021 онд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Мөсөн өргөөд үндэсний хэмжээний төдийгүй олон улсын, тив дэлхийн аваргын спортын уралдаан, тэмцээнээр хязгаарлагдахгүй бүх төрлийн урлагийн арга хэмжээ, концерт, хөгжмийн фестиваль, үзэсгэлэн, хурал уулзалт, олон нийтийн томоохон арга хэмжээ зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа зохион байгуулагджээ.

0e260ec4c9574ba1898cb630a3af72fa

c88aa4d9819744e89c091fc4d8cdb0ca

AIC STEPPE ARENA – Мөсөн өргөө өнгөрсөн таван жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, мөсөн спортын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ нийслэлийн спорт, соёл, олон нийтийн арга хэмжээний чухал төвүүдийн нэг болжээ. 

“AIC STEPPE ARENA- Мөсөн өргөө" таван жилийн онцлох үр дүн: 

  • Олон улсын болон үндэсний хэмжээний 30 орчим испорт, мөсөн болон заалны спортын төрлийн уралдаан тэмцээн болсон,    

  • 200 гаруй урлаг соёлын тоглолт, үзэсгэлэн, хурал арга хэмжээ зохион байгуулсан, 

  • 1,5 сая гаруй зочин, үйлчлүүлэгч хүлээн авсан 

  • Хүүхэд, залууст зориулсан мөсөн спортын сургалт, чөлөөт гулгалтын үйлчилгээг өргөжүүлсэн  

  • Инженерийн систем, аюулгүй байдал, үйлчилгээний стандартыг тогтмол сайжруулсан  

43676d5c514e401a8585bf5999c2c53e

105d675df89240c499fe9063072b6c65

AIC STEPPE ARENA – Мөсөн өргөө нь “Монголын анхны мөсөн спортын өргөө” хэмээх байр сууриа улам бэхжүүлж, цаашид Монгол Улсад мөсөн спортын хөгжлийг улам дэмжих, олон улсын спортын арга хэмжээг эх орондоо зохион байгуулах боломж нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудад зориулсан спортын оролцоо, хүртээмжийг өргөжүүлэхийн зэрэгцээ соёл, үзвэр үйлчилгээний шинэ боломжийг бий болгосон олон талт төв болон хөгжихийг зорьж байна.

Дашрамд онцлоход, Степпе Арена -Мөсөн өргөөг бүтээн байгуулахад “Ачит-Ихт” ХХК гол санхүүжүүлэгчээр ажилласан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.