"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэхлэл 2026" арга хэмжээг долоо хоногоор сунгалаа
Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн үндэсний үйлдвэрлэгчид, брэнд бүтээгдэхүүнүүд нэг дор цугласан “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ долоо хоногоор сунгагдаж, үргэлжилж байна.
Намрын налгар өдрүүдийг өнгөлж, үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос хүргэх “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 2026 оны есдүгээр сарын 21-нд эхэлж, өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр дууссан юм. Тэгвэл дахин долоо хоногоор сунгах шийдвэр гарчээ.
Тус арга хэмжээнд 21 аймгийн брэнд, онцлох бүтээгдэхүүнийг нэг дороос, үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн шинэ, шилдэг бүтээгдэхүүн, өргөтгөсөн худалдаа, олон төрлийн сонголт, Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэмжих боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.