"1072 хувьцаа нээлттэй өдөрлөг" Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт үргэлжилж байна
"1072 хувьцаа нээлттэй өдөрлөг" Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт үргэлжилж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 Хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид өвлүүлэх, иргэдэд хувьцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг:
-2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг залуучууд теарт 12:00-20:00 цагт
-2026 оны есдүгээр сарын 29-ны өдөр Орхон аймаг уурхайчин соёлын ордонд 10:00-18:00 цагт
-2026 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг Сэлэнгийн долгио чуулгад 10:00-18:00 цагийн хооронд тус тус зохион байгуулагдана.
Нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн байгууллага, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатчидын танхим, үнэт цаасны компаниуд оролцож иргэдэд хувьцаа өвлүүлэх, хувьцааны данс нээх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ шаардлагатай бусад зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.