World Cleanup day-д Монгол Улсын хэмжээнд 20,000 иргэд оролцож эх дэлхийгээ цэвэрлэлээ

World Cleanup day-д Монгол Улсын хэмжээнд 20,000 иргэд оролцож эх дэлхийгээ цэвэрлэлээ

НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр болох World Cleanup Day буюу Дэлхийн цэвэрлэгээний өдрийг Монгол Улсад зургаа дахь удаагаа зохион байгууллаа.

1afe0e2bcdb648989d90ad1db60a8978

Дэлхийн цэвэрлэгээний өдөр нь орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэхээс гадна хог хаягдлын зохистой менежмент, ангилан ялгалт, дахин боловсруулалт, хариуцлагатай хэрэглээний талаарх олон нийтийн мэдлэг, зөв хандлагыг төлөвшүүлэх, иргэдийг байгаль орчныг хамгаалах бодит үйлдэлд нэгтгэх зорилготой дэлхийн хэмжээний тэмдэглэлт өдөр юм.

88266dc5b9434e37899fcf00e6c77dec

Жил бүр мянга мянган залуус тус аянд нэгдэж, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах менежментийн талаарх мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэн, байгаль орчныг хамгаалах эерэг хандлага, зөв дадлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж ирсэн билээ.

efb0cf890a8742b780e09efc76e615ea

“Clean Up Day” зургаа дахь жилдээ Монгол орон даяар амжилттай зохион байгуулагдаж Улаанбаатар хотод есөн байршилд 11800 хүн оролцож 87 тонн хог хаягдал, 21 аймгийн 45 цэгт 7681 хүн оролцож 367 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Эх дэлхийгээ цэвэрлэх энэ өдөр нийт 20 мянга орчим хүн оролцож, 454 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.