УИХ-ын чуулганаар энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл болон ирэх онуудын төсвийн төсөөллийн хуулийн тухай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл болон ирэх онуудын төсвийн төсөөллийн хуулийн тухай хэлэлцэнэ

УИХ-ын 2026 оны намрын чуулганы нээлт болж өндөрлөлөө. 

Одоо УИХ-ын намын бүлгүүд хуралдаж байгаа бол үдээс хойш 14:00 цагт УИХ-ын намрын чуулган үргэлжлэн явна. Үүнд хоёр асуудал хэлэлцэнэ. 

Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг явагдана. 

Хоёрдугаарт, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулиудын төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийн явуулах аж. 

Чуулганы нээлтийн үеэр гишүүдийн хажууд байрлах лоозон анхаарал татаж байв. Гишүүд итгэл үзүүлэх асуудлаа оруулж ир, ХЗДХ-ийн сайдаа огцруул гэж бичсэн лоозон дээр Ерөнхий сайд Н.Учрал болон ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы зурагтай лоозон тавьж нээлтийн үйл ажиллагаандаа ороцлоо. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

бат 15 минут
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх гарц үлдлээ