Т.Ням-Очир даргын хоёр цагийн зөрүүтэй 2 өөр тайлбар

Т.Ням-Очир даргын хоёр цагийн зөрүүтэй 2 өөр тайлбар

Энэ жил төрийн зүгээс "Гэрт ойр сургууль" хөтөлбөр хэрэгжүүлж, улсын төсвөөс 50 тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулж, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Гэтэл төрөөс дэмжлэг авах сургуулиудын жагсаалтад Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий Их засаг кинг сургууль багтсан байгаа нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй.

Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир өнөөдөр үдээс өмнө манай сэтгүүлчийн асуултад хариулахдаа, ачаалал тэнцвэржүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хувийн хэвшийн ахлах сургуулиудаас өөрсдөө хүсэлтээ өгсөн "Их Засаг кинг", "Шинэ санаа", "Империал" зэрэг сургуулиудад 9.8 тэрбумын дэмжлэг олгохоор төлөвлөсөн гэж ярьсан билээ. 

Үүний дараа цахим орчинд Ерөнхий сайд Н.Учрал өөрийн хамаарал бүхий сургуульдаа улсын төсвөөс дэмжлэг авч өгөх гэлээ хэмээх шүүмжлэлд өртсөн. Байнгын хорооны хуралдаанд суугаад гарч ирснийхээ дараа Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир Цахиур.мн сайтад дахин тайлбар хийлээ.

Ингэхдээ өглөө хийсэн тайлбараа гуйвуулж, Их засаг кинг сургууль бидэнд хамтарч ажиллах хүсэлт тавиагүй, харин яамны зүгээс хамтран ажиллая гэж "гуйсан" ч зөвшөөрөөгүй хэмээн "булзав". 

Тэрбээр, Ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд улсын хоёр сургуулийг энэ есдүгээр сарын нэгнээс эхлүүлсэн. Төрөөс тавьж байгаа шаардлагыг хүлээн авч хамтарч ажиллах хувийн хэвшлийн сургуулиудад санал тавьсан ч Их засаг кинг сургууль хүлээн аваагүй. Хоёрдугаарт, манай яамны ажлын хэсэг СХД-т шинээр ашиглалтад орсон нэг ахлах сургуульд санал тавьсан ч мөн хүлээж аваагүй гэв. Ганцхан Эрдэм нова сургууль хамтран ажиллаж байна хэмээн ярив. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.