🔴 Ц.Идэрбат: ХАА-н салбарын 2026 оны орхигдсон төслүүд 2027 оны төсөвт ихэнх нь ороогүй

🔴 Ц.Идэрбат: ХАА-н салбарын 2026 оны орхигдсон төслүүд 2027 оны төсөвт ихэнх нь ороогүй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан, өчигдөр /2026.09.08/ болох үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарт баримталж буй бодлогоо танилцуулсан. Тэрбээр 2026 оны орхигдсон төслүүд 2027 оны төсөвт ихэнх нь ороогүй. Оруулъя ч гээгүй хэмээн мэдэгдэв. 
 
Ирэх онд Хөдөө аж ахуйн салбарт тулгамдаад байгаа арьс ширний үйлдвэрлэл, мал эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, "Биокомбинат" ТӨХХК-г чадавхжуулж, вакцинаа дотооддоо үйлдвэрлэдэг байх бодлогын зүйлсээ их оруулсан.
 
Ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү
 
Тодруулбал, ХХААХҮ-ийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг зориулалтын дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна. Гадаадаас авдаг 50 тэрбум төгрөгийн шүлхийн вакцины хамаарлыг бууруулах зорилгоор 2027 оны салбарын төсвийг "Биокомбинат" ТӨХХК-д дотооддоо вакцин савлах үйлдвэрлэлийг нэвтрүүлэхэд чиглүүлнэ. Арьс ширний үйлдвэрлэл болон Эмээлтийн бүтээн байгуулалтыг төсвөөр дэмжиж, салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. Эхлүүлчихсэн байгаа баруун бүс болон нийслэлийн төслүүдийг дуусгана хэмээв.
 
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.