Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт боллоо

Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны есдүгээр сарын 08-10-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна.

21b87963fd8e4f21b695a79e39030a10Энэхүү айлчлалын хүрээнд Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт өнөөдөр /2026.09.08/ Гадаад харилцааны яаманд болж өндөрлөлөө. Бизнес уулзалтад Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцож, үг хэллээ.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нээлтийн үгэндээ “энэхүү бизнес уулзалт нь хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаар баяжуулахад чухал ач холбогдолтой”-г онцлов. Мөн цаашид худалдааны бүтцийг төрөлжүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд харилцан нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгж хоорондын шууд харилцаа, бизнесийн түншлэлийг идэвхжүүлж, бодит хамтын ажиллагаа өрнүүлэхэд өнөөдрийн уулзалт томоохон түлхэц болохыг дурдлаа.

8f792d08c5aa48afbab748c0610d1aa0

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович “Энэ жил Бүгд Найрамдах Монтенегро Улсын тусгаар тогтнолын 20 жилийн ой, мөн манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. 2006 онд дипломат харилцаа тогтоосон хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.