Монтенегро Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монтенегро Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болж байгаа энэ айлчлал найрсаг харилцаа, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг өрнүүлэх, тэргүүлэх чиглэлээ тодорхойлох онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрах нь зүйтэй гэж үзлээ.

4851fb5812284aafbd5ffc7942f148f4

2378d64135f94250a3a038615ecf8525Айлчлалын үеэр зохион байгуулах хувийн хэвшил хоорондын дугуй ширээний уулзалт нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн шууд харилцаа, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ.

Талууд олон улс, бүс нутгийн түвшинд гаргасан санал, санаачилгуудаа дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулахаа нотоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.