Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд айлчилна.
Айлчлалын үеэр Монголын Улсын Гадаад харилцааны сайд болон бусад өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөсөн байна. Тухайлбал, эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү 2020 оны аравдугаар сард Монгол Улсад айлчилж байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.