28 настай, эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргажээ
Өнөөдөр өдрийн 12 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн талаар дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Шалгалтаар 28 настай, эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Lexus RX450 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Toyota Probox, Toyota Crown, Toyota Prius 41, Hyundai Sonata 9 маркийн дөрвөн тээврийн хэрэгслийг мөргөж, ослын улмаас хоёр зорчигч гэмтсэн байна.
Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Согтуугаар жолоо барих нь зам тээврийн ослын гол шалтгааны нэг юм. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.