ОХУ-аас Монгол улсад нийлүүлж буй шатахуун хангамжийн хэмжээг нэмэгдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ОХУ-аас Монгол Улсад суугаа хэргийг түр хамаарагч Безруков Станислав Сергеевич болон Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын хоёрдугаар дугуй ширээний уулзалтыг “Монголын Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулах талаар ярилцав. Мөн энэ үеэр ОХУ-аас Монгол улсад нийлүүлж буй шатахуун хангамжийн хэмжээг нэмэгдүүлэх, ачилтыг түргэн шуурхай болгох, агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцож ОХУ-ын талаас дэмжихээ илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улс ОХУ-ын , Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 27 дугаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсаны дагуу, Монгол Улсын нутаг дэвсгэрт 1990 оноос өмнө хийгдсэн геологийн судалгааны 44 тайланг Монголын талд хүлээлгэн өгөх асуудлыг дахин судалж үзэхийг ОХУ-ын холбогдох байгууллагуудад уламжлахыг хүслээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.