НЗД-ын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тодорхой тендер, төсөлтэй холбоотойгоор бусдаас хууль бус ашиг хүртсэн байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Т.Даваадалайн цагдан хорих хугацаа өчигдөр буюу долоодугаар сарын 22-нд дуусахаар байсан ч прокурор дахин хугацаа сунгах санал гаргасныг шүүх хэлэлцэн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй, нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгах шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.