Японд агаарын хэм 40 градус давж халлаа
Япон улсад агаарын температур хэт халж, зарим бүс нутагт 40 градус давж, "Кокүшёби" буюу "хэт халуун өдөр"-өөр тэмдэглэгдлээ.
Долоодугаар сарын 21-ний Мягмар гарагт бүртгэгдсэн энэхүү хэт халалт нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд Японы Цаг уурын агентлаг (JMA) иргэдэд аюултай халууныг анхааруулах зорилгоор уг нэршлийг 2026 оны дөрөвдүгээр сард шинээр баталж байжээ.
Цаг уурын станцуудын мэдээллээр Японы төв хэсгийн хэд хэдэн хотод агаарын хэм +40 градус хүрсэн байна. Тухайлбал, Гифү мужийн Тажими хотод хамгийн өндөр буюу 40.3°C хүрч халсан бол Аичи мужийн Тоёода хотод 40.1°C, Гифү мужийн Гүжо хотод 40.0°C бүртгэгдсэн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн Нагоя хотод 39.7°C, Яманаши мужийн Кошү хотод 39.4°C, Сайтама мужийн Күмагаяа хотод 38.6°C хүрч халсан байна.
Нийслэл Токио хотод халуунд цохиулсан сэжигтэй 260 гаруй хүн яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдсон байна. Хэт халуун ирэх долоо хоногт ч үргэлжилнэ гэж Японы Цаг уурын агентлаг (JMA) мэдэгдэв.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.