Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ганцат багийн “Хар горхи” гэдэг газар долоодугаар сарын 21-ний 16:10 цагт гарсан ойн түймрийг өнөөдөр (2026.07.22) 14:00 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн гуравдугаар заставын алба хаагчид,Түшиг сумын мэргэжлийн ангийнхан оролцсон байна.
Урьдчилсан байдлаар түймэрт 25 орчим га талбай өртсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.