PC-нд тоглож нойр дутуу явж байхдаа осол гаргажээ
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо "100 айл"орчимд долоодугаар сарын 21-ний 05:00 цагийн үед приус маркийн автомашин онхолдсон осол гарсан.
Тээврийн Цагдаагийн Албанаас шалгалтын ажиллагааг зохион байгуулж, ослын газрыг орхин явсан тээврийн хэрэгслийн жолоочийг олж тогтоон, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг ослын талаар осол гаргасан жолооч У "ПС-нээс гарч ирээд найзтайгаа 11 дүгээр хороолол руу эргэсэн. Нойр дутуу нойрмоглоод хэдхэн секунд болоход машин хөмөрчихсөн. Хамгаалах бүс зүүсэн тулдаа ямар нэг гэмтэл бэртэл аваагүй. Гаргасан осолдоо маш их гэмшиж байна. Нойр дутуу, ядарсан үедээ машин бүү бариарай гэж хэлмээр байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.