Маргаашаас ихэнх нутгаар хэт хална

Маргаашаас ихэнх нутгаар хэт хална

Долоодугаар сарын 23–26-нд ихэнх нутгаар агаарын температур өмнөх өдрүүдээс нэмэгдэж, ялангуяа төвийн аймгуудын нутгаар өдөртөө +30 хэм, говийн бүс нутгаар +38 хэмээс давж хална.

Иймд иргэдийг халуунд удаан хугацаагаар байхгүй байх, наршилтаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Мөн хангалттай хэмжээний ус уух, нимгэн, цайвар өнгийн хувцас өмсөх, малгай, шүхэр хэрэглэх, өдрийн хамгийн халуун үе болох 11:00–16:00 цагийн хооронд удаан хугацаагаар гадаа байх, зорчихоос аль болох зайлсхийхийг зөвлөжээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.