Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.2 сая хүн хамрагдаж байна

Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.2 сая хүн хамрагдаж байна
Үндэсний статистикийн хорооноос 2026 оны эхний зургаан сард олгосон халамж, тэтгэвэр тэтгэмж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж 3.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг мэдээллээ.
 
Олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд:
 
-Нийгмийн халамжийн тэтгэвэр 20.1 хувь
-Нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээ 17.7 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
 
Харин нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар буурчээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо 2,247,288-д хүрсэн байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар:
 

-Хүүхдийн мөнгөн тэтгэмж 57.1 хувь

-Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж үйлчилгээ 10.9 хувь

-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж 7.6 хувь

-Бусад 24.4 хувийг эзэлж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.