Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон 12 хүнийг тусгаарлажээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон 12 хүнийг тусгаарлажээ

Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлүүлж байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Захиргааны албаны дарга У.Нямжаргал:

-Сэжигтэй тохиолдол илэрсэн иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьтал болсон 12 хүнийг одоогоор тусгаарлан, өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр эерэг гарсан. Баталгаажуулах, нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. 

Одоогоор тус иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа. Энэ тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай байна. Тухайн газар нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг юм гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.