Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ганцат багийн "Хар горхи" гэх газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага долоодугаар сарын 21-ний өдрийн 16:10 цагт хүлээн авчээ.

Түймэр гарсан газар нь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн гуравдугаар заставаас хойд зүгт найман км, сумын төвөөс зүүн зүгт 80 км-ийн зайд байрладаг байна.

Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар анги, Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн гуравдугаар заставын алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зэрэг нийт 25 хүн, дөрвөн автомашинтайгаар ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.