Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
 
Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлэгдэж байна.
 
Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн (PCR) шинжилгээгээр эерэг тодорхойлогдож, баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байна.
 
Уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай. Тухайн газар нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.