Ирэх сараас зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ

AI хөрвүүлсэн
Ирэх сараас зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ

Авто замын чанар, аюулгүй байдлыг хангах, засвар шинэчлэлийн ажлыг хийхэд зам ашигласны төлбөрийн хуримтлал хамгийн чухал нөлөөтэй байдаг талаар холбогдох албаныхан мэдээллээ. 

Иймд 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын 273 дугаар тогтоолоор олон улсын чанартай авто замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоожээ. Шинэчилсэн тогтоолоор суудлын автомашины төлбөр тав дахин нэмэгдэн 5.000 төгрөг, том оврын автомашины төлбөр хоёр дахин нэмэгдэн 20.000 төгрөг болно.

Мөн тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалан 2-3 дахин нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Олон улсын чанартай авто замын чиглэл, төлбөр авах замын чиглэл, замын уртыг шинэчилсэн байна. Уг тогтоолыг ирэх сарын нэгнээс хэрэгжүүлнэ гэв. 

Сүүлийн жилүүдэд төлбөр хураалтын системийг илүү хялбар, цахим хэлбэрт шилжүүлж, иргэд заавал биеэр очиж тушаах шаардлагагүйгээр цахим систем болон аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломж бүрджээ. Мөн цаашид RFID технологид суурилсан ухаалаг системийг нэвтрүүлснээр зам ашигласны төлбөрөө хугацаандаа төлөөгүй тээврийн хэрэгслийг хянах, хариуцлага тооцох ажил илүү боловсронгуй болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.