Ухаалаг утасны EMERGENCY SOS системээр онцгой байдлын байгууллагад дуудлага өгөх боломжтой
Улсын онцгой комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулаад байна.
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ.
2026 он гарсаар долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймаг болон нийслэлийн хэмжээнд хур борооны улмаас айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, нийтийн гудамж талбай усанд автсан тухай нийт 59 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа.
Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн (үүнээс хүүхэд 105) амь насаа алдсан бөгөөд шалтгаан нөхцөлөөр авч үзвэл гол усанд сэлж байгаад 31 хувь, автомашин, техниктэй зорчиж яваад 15 хувь, хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас осолдсон 11 хувь, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон 11 хувь, хийлдэг гудас завьнаас унаж гурван хувь, ажил үүргээ гүйцэтгэж яваад буюу хөдөлмөр хамгааллын дүрэм журам сахиагүйн улмаас осолдсон гурван хувь байна.
Усны ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22 хувиар, амь насаа алдсан хүний тоо 12 хувиар өссөн байна. Тиймээс иргэд аялал зугаалгын үед сонор сэрэмжээ алдалгүй, бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээлгүй, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.