Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүлжээ
Төв аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 18-ны өдрийн 17:00 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Урьдчилсан байдлаар 41 настай эмэгтэй "Х" нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн буюу 4.08 хувийн согтолттой үедээ Toyota Prius маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан байна.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах арга хэмжээ авахаар заасан.
Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн бол жолоодох эрхийг 3-5 жилийн хугацаагаар хасаж, 1-3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.
Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нөхөж баршгүй эрсдэл учруулдаг тул жолооч нарыг замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.