“Urban talk” нэвтрүүлгээр яригдсан асуудлыг цагдаагийн газраас шалгаж байна

“Urban talk” нэвтрүүлгээр яригдсан асуудлыг цагдаагийн газраас шалгаж байна

"Urban talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охин олж, насанд хүрэгчдийн кино хийнэ гэж ярьж байсан" гэж ярьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.

 “Шударга Үнэний Хөтөч” нэртэй фейсбүүк цахим хаягаас энэ сарын 17-ны өдөр “таван өнчин охин олж аваад порно хийнэ гэх үгийг сонсоод дургүй хүрэхгүй байх арга алга. Энэ бол хошигнол биш, ёс суртахууны уналтын илрэл” гэх гарчигтай 40 секундийн бичлэг олон нийтийн сүлжээнд түгээсэн асуудлыг цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийн бүртгэлд авч Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгах ажиллагааг явуулж байна гэв. 

Энэ талаар УЕПГ-аас “Цагдаагийн байгууллагаас тухайн нэвтрүүлгийг хийсэн студийг битүүмжлэн шалгах ажиллагаа явагдаж байна” гэсэн мэдээлэл өгөв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хахаха 1 цаг
Садар самуун сурталчилсан, садар самуунд уруу татсан гэдэг зүйл анги байдаг биз дээ. Наад сда нар аа тэр зүйл ангиар нь шалгаад яллаач.