“Оршуулгын тухай хууль” батлах өргөдөлд 12,709 иргэн гарын үсэг зуржээ

“Оршуулгын тухай хууль” батлах өргөдөлд 12,709 иргэн гарын үсэг зуржээ
 
Төлөвлөгдөөгүй газарт бунхан, хашаа байгуулахыг хориглох зэрэг “Оршуулгын тухай хууль”-ийг боловсруулан батлахыг иргэн Д.Гансаруул санаачлан, нийтийн өргөдлийн санд байршуулсан. 
 
Тухайн өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурвал хууль санаачлан батлах эсэх талаар хэлэлцэх юм.
Тэрээр "Монгол Улсад оршуулгын асуудлыг зохицуулсан бие даасан хууль өнөөдрийг хүртэл байхгүй бөгөөд зөвхөн салангид хууль, дүрэм, журамд тулгуурлан зохицуулж байна. Үүний улмаас оршуулгын газрын байршил, газар ашиглалт, байгаль орчны хамгаалалт, нийтийн эрүүл ахуй, шарил чандарлах болон газарт оршуулах үйл ажиллагаа, оршуулгын газрын менежмент, хуучин оршуулгын газрыг цэгцлэх зэрэг асуудалд эрх зүйн тодорхой зохицуулалт дутагдаж байна.
 
Иймд оршуулгын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн бодлого, стандарттай болгож, иргэдийн эрхийг хамгаалах, газар ашиглалтыг зөв зохион байгуулах, байгаль орчин, соёлын өв, шашин шүтэх эрхийг тэнцвэртэй хангах зорилгоор "Оршуулгын тухай хууль" боловсруулж батлахыг хүсэж байна" гэжээ.
 
 

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Отгонмэнд 89030336 49 минут
Зөв үйлдэл шүү дэмжиж бна
Tserenlxam 38 минут
Baynulgiid bol bulsh bunxan arail ym bilee anx xaraad bagiin tuv bna geel ene bvgdiig negdsen jurmaar buulgaj nutag ornoo tseverlej avmaar bna
Otgonbayar Dashzeveg 8 минут
Маш зөв нэг стандартад нийцүүлсэн хуультай болох ёстой