Хиймэл оюунд суурилсан цагдаагийн шинэчлэлийг эрчимжүүлнэ

AI хөрвүүлсэн
Хиймэл оюунд суурилсан цагдаагийн шинэчлэлийг эрчимжүүлнэ

“Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр”-ийн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ. 

Энэ үеэр орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны 60 жилийн ойг хамтатган тэмдэглэв. Хурлыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд нар нээж, нийт бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Ардын Засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар цагдаагийн асуудлыг хэлэлцээд Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болж, хөгжлийнхөө нэгэн шинэ үеийг эхлүүлсэн байна. 

ebd1fea0dec34c039dabd7b050cef0e8

Өнөөдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллага 12 мянга орчим алба хаагчтайгаар үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мөн үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, тоон өгөгдөл, сансрын болон орон зайн мэдээллийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлж, төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгоход анхаарч буйг онцоллоо.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг хоёр дахин нэмэгдүүлж, ойрын хугацаанд үе шаттайгаар бүрэн цахилгаан автомашинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр цагдаагийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй тогтолцоог бүрдүүлнэ.

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд улсын хэмжээнд камержуулалтын нэгдсэн тогтолцоог чанаржуулах шаардлагатай, технологийн шинэчлэл нь хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалт, хууль ёсны байдал, хяналт, хариуцлагын зарчимд бүрэн нийцсэн байх ёстой.

4849ca69bd1d4cd68aa64ae8f9174e0b

Мөн хиймэл оюун ухаан, камержуулалт болон техник, технологид суурилсан шинэчлэлийн үр дүнд гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чадавх дээшилж, хууль сахиулах ажиллагааны шуурхай байдал, чанар, хүртээмж шинэ түвшинд хүрнэ. Цогц шинэчлэл нь зөвхөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүрээний ажил бус, Монгол Улсад хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үндэсний хэмжээний томоохон өөрчлөлт болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.