Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

Солонгос улс кино, хөгжим зэрэг соёл, урлагаар дамжуулан өөрсдийн орны ахуй соёл, зан заншлыг дэлхий дахинаа амжилттайгаар сурталчилж буй. Сүүлийн үеийн дэлхийн нэр бүхий урлаг, соёлын үйл ажиллагаанд Солонгос улсын төлөөллүүд ч багагүй оролцох болсон.

Тэгвэл солонгос олон ангит кино Монголд хэзээнээс нэвтэрсэн хийгээд хэрхэн нөлөөлөх болов.

“Дэ Жангум”, “Сэргэлэн охин Янсун”, “Диваажингийн шат” болон “Эхнэрийн урхи” зэрэг солонгос олон ангит кинонуудаас танд үзээгүй кино байхгүй болов уу. Эдгээр киноны юу нь үзэгчдийг ингэтлээ татаж, телевизийн өмнө уядаг юм бол. Тэгвэл солонгосын олон ангит кинонд гэр бүл, анд нөхдийн дотно харилцаа, амьдралын шударга үнэн, нөр хичээнгүй хөдөлмөр, эцэг эхээ хүндэтгэх ёс зэргийг зааж сургасан байхын зэрэгцээ хүчирхийлэл, алаан хядаан, садар самуун зэргийг бага тусгасан байдгаараа ази сэтгэхүйд нийцэж, хүлээж авахад ойр дөхөм байдаг нь азийн орнуудад явуулсан судалгаанаас харагдаж байна.  

Анх 1990 онд Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосонтой холбоотойгоор ердөө найман жилийн дараа буюу 1998 оноос 25-р суваг телевизээр “Элсэн цаг” солонгос олон ангит кино гарчээ. Мөн 1999 онд UBS телевизээр “Цагаан шөнө 3.98” олон ангит кино үзэгчдийн хүртээл болсон юм.

Өнөөг хүртэл зарим сувгаар солонгос олон ангит кино үзэгчдийн хүсэлтээр давтан гарч байна. Энэ нь нэг ёсондоо Солонгосын соёл Монголд хүчтэй нэвтэрч буйн илрэл юм. Тодруулбал, “Боловсрол ТВ” сувгаар “Эхнэрийн урхи кино”, МҮОНРТ сувгаар “Сэргэлэн охин Янсун”, “Central TV” сувгаар “Диваажингийн шат” зэрэг кинонуудыг дахин үзэгчдийн хүртээл болгосон билээ. Мөн Солонгосын алдарт “Дэ Жангум” цуврал анх цэнхэр дэлгэцээр толилуугдсанаас хойш одоог хүртэл үзэгчдийн хүсэлтээр гарсаар байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.