Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн халуун ус хязгаарлана

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн халуун ус хязгаарлана

Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээнд хийх зуны их засварын ажлын хүрээнд 2026 оны долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зарим орон сууц, байгууллагуудын халуун усны хэрэглээг түр хугацаанд хязгаарлана.

Энэ нь дулааны шугамын хуучирсан хэсгийг шинэчлэх, хаалт арматур солих, урсгал засвар хийх ажлын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд нийт 1бвгд, 2б, 3аб, 5бв, 11ж магистраль шугамуудын засах юм. 

Дараах байршлуудад халуун ус хязгаарлана. Үүнд: 

1бвгд магистраль шугамаас хангагддаг хэрэглэгчид:

-Хурд, Эрэл, Жигүүр Гранд орон сууц орчим

-“Баянгол” зочид буудал орчим

-Улсын драмын эрдмийн театр орчим

-Төв шуудан

-Хангарьд ордон

-Засгийн газрын ордон

-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв

-УДДТ-37, 42-оос хангагддаг хэрэглэгчид

2б магистраль шугамаас хангагддаг хэрэглэгчид:

-Улсын I төв эмнэлэг

-МУБИС

-Нийслэлийн Өргөө амаржих газар

-СЭЗИС

-Сайд нарын II эмнэлэг

-УСУГ-ын орчим

-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

-Английн Элчин сайдын яам орчим

3аб магистраль шугамаас хангагддаг хэрэглэгчид:

-Төрийн тусгай хамгаалалтын газар

-ОХУ-ын Элчин сайдын яам

-Улсын их дэлгүүр

-40, 50 мянгатын орчим

5бв магистраль шугамаас хангагддаг хэрэглэгчид:

-Цагдаагийн авто бааз

-Замын цагдаагийн газар

-Стар эстэйтс

-Континентал зочид буудал

-“Шинэ үе” сургууль орчим

11ж магистраль шугамаас хангагддаг хэрэглэгчид:

-Залуучуудын соёлын төв

-Төв усан бассейн орчим

-БНХАУ-ын Элчин сайдын яам

-ШУТИС орчим

Засварын хугацаанд хийгдэх үндсэн ажил:

  • Дулааны шугамын зарим хэсгийг шинэчлэн солино
  • ДХ-242–ДХ-244 хооронд 350 мм голчтой 176 хос метр
  • ДХ-244–ДХ-249 хооронд 300 мм голчтой 362 хос метр шугамыг шинэчилнэ
  • Шугам сүлжээний хэд хэдэн цэгийн хуучирсан хаалтуудыг сольж, найдвартай ажиллагааг сайжруулна
  • Урсгал засвар, техникийн шалгалтын ажлуудыг гүйцэтгэнэ.

Холбогдох магистраль шугамуудыг долоодугаар сарын 19-нөөс долдугаар сарын 26-ны хооронд дахин ажиллагаанд залгахаар төлөвлөжээ. Иргэдийг засварын хугацаанд халуун усны хязгаарлалтыг тооцож, шаардлагатай бэлтгэлээ хангахыг зөвлөлөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.