Наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 9446 дуудлага бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-14-ны хооронд нийт 9446 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс зөрчлийн шинжтэй 3227, гэмт хэргийн шинжтэй 488, залилах 67, хулгайлах 79, хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 351 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй найман үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 13 хэргийг нөхөн илрүүлжээ. Энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 317 жолооч бүртгэгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.