Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албадад мэргэжлийн камер, техник хэрэгсэл гардууллаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албадад мэргэжлийн камер, техник хэрэгсэл гардууллаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Оюу-Эрдэнэ нар холбогдох чиг үүргийн байгууллагын удирдлага, алба хаагчдыг хүлээн авч, тэдний үйл ажиллагаанд шаардлагатай байсан мэргэжлийн камер, техник хэрэгслийг гардуулсан байна. 

Тухайлбал, Нийслэлийн Байгаль орчны газарт дуу хураах, дүрс бичих, үйл явцыг хянаж, төв рүү мэдээлэл дамжуулах 20 ширхэг энгэрийн камер, Эрүүгийн Цагдаагийн албанд хэргийн газрын үзлэг шинжилгээнд ашиглах зориулалт бүхий дуран, камер тус бүр дөрвөн ширхэг, Экологийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтэст ажиглалтын мини камер, мэргэжлийн дуран болон энгэрийн камер 26 ширхэг, Нийслэлийн ОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэст 10 км-ийн радиуст, өндрийн дулаан мэдрэх болон ой хээрийн түймрийг шуурхай илрүүлэх, хос мэдрэгчтэй камер, Нийслэлийн Шүүх шинжилгээний газарт мэргэжлийн үйл ажиллагаанд зориулагдсан 20 ширхэг камер хүлээлгэн өгсөн юм.

8672a6c5c9864036836f1ae02069d7de

Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр, “Иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж таслан зогсооход эдгээр техник тоног төхөөрөмж чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн аюулгүй байдлыг сахин хангахын төлөө хүчин зүтгэж байгаа та бүхэнд, танай байгууллагуудын алба хаагчдад талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэлээ.

c8a337f06d5b4144aba715353cbe5e60

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.