Голд урсаж байсан гурван иргэнийг аварчээ
Баянзүрхийн гүүр орчимд долоодугаар сарын 14-ний өдөр завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид голд урсаж байсан гурван иргэнийг аварчээ.
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж, иргэдийн гол, усны эрэг дагуу амарч, зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ Цаг уур, орчны шинжилгээний газраас Туул болон Хэрлэн голын усны түвшин үерийн хэмжээнд хүрснийг анхааруулж байна. Иймд иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, бага насны хүүхэд, өндөр настанд тавих хараа хяналтаа сайжруулах, үерийн аюултай бүсэд зорчихгүй байхыг албаныхан сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.