Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрчээ

Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрчээ
 
Улаанбаатар хот орчимд Туул голын усны түвшин 25 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинд дөхсөн бол Багануур дүүрэг орчимд Хэрлэн гол үерийн түвшинг даван үерлэх эрсдэлтэй байна. 
 
Нийслэлийн онцгой байдлын газраас Туул, Хэрлэн голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа иргэдэд анхааруулга хүргэсэн байна. 
 
Үүнд: 
-Голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх
-Баталгаат зам гүүрээр зорчих
-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанд тавих анхаарал халамжаа сайжруулах
-Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол голын ус руу орохгүй байхыг онцгойлон анхааруулжээ. 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.