KBS агентлаг Монгол наадмын оронд БНХАУ-ын дүрс ашиглажээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён болон тэргүүн хатагтай Ким Хе Гён нар 2026 оны долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ.
KBS телевизийн долоодугаар сарын 13-ны өдрийн мэдээгээр тус үйл явдлыг мэдээлэхдээ Монгол Улсын үндэсний их баяр наадмын биш БНХАУ-ын Өвөр Монголын баяр наадмын бичлэгийг ашигласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагууллаа.
Ерөнхийлөгч И Жэ Мён долоодугаар сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт үндэсний сурын талбайд зочлон сур харваж, уламжлалт өв соёлтой танилцсан юм.
Тэрээр Монголын үндэсний их баяр наадамд уригдан оролцсон Өмнөд Солонгосын анхны төрийн тэргүүн болсон юм. Харин KBS-ийн гаргасан дүрсний алдаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний өв соёлыг буруу ойлгуулах эрсдэлтэй хэмээн олон нийт үзэж, хэвлэл мэдээллийн байгууллагууд олон улсын үйл явдлыг мэдээлэхдээ илүү хариуцлагатай ажиллах шаардлагатайг онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.