Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Тарваган тахал нь богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулж болзошгүй зоонозын халдварт өвчин юм.
Хэрэв тарвагатай харьцсан, агнасан, арьс өвчсөн, махтай нь харьцсан, эсвэл тарваганы бөөс, бүүрэгт хазуулсны дараа дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад ханданыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.
Үүнд:
-Гэнэт өндөр халуурах
-Чичрэх
-Толгой хүчтэй өвдөх
-Булчирхай томорч, эмзэглэлтэй болох
-Бөөлжих
-Цээжээр өвдөх, цустай цэр гарах
-Ханиах.
Эрт оношлуулж, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь өвчний хүндрэлээс сэргийлэх хамгийн чухал арга юм. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, тарвага агнахгүй, түүхий эд, махтай нь харьцахгүй байхыг зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.