“Дэлхийн адууны өдөр”-т 12600  морьтон оролцож байна

“Дэлхийн адууны өдөр”-т 12600  морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн бүгд хуралдаанаар баталж,  уг тогтоолыг НҮБ-ын гишүүн 56 улс хамтран дэмжсэн юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 100 дугаар тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Энэ жил анхны “Дэлхийн адууны өдөр”-т Түмэн морины парад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины цомын уралдаан, хүчит бөхийн барилдаан, адууны соёл, өв уламжлалыг сурталчилсан уралдаан, тэмцээн, урлаг, соёлын олон талт үйл ажиллагаа Хүй долоо худагт эхэллээ. 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулж 12600 морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсаж байна. Мөн алдарт “Physical: Asia” шоуны оролцогчид урилгаар Түмэн морины парадад оролцож байна. Энэ нь  “Дэлхийн адууны өдөр”-ийн олон улсын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж буй юм.  

“Дэлхийн адууны өдөр”-ийн ач холбогдол нь монгол адууны үнэ цэн, генетикийн өвийг олон улсад сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, морин спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байна.

Дэлхийд 50 сая гаруй адуу байдгаас 10 гаруй хувь нь буюу таван сая адуу манай улсад бий. Монгол Улс нэг хүнд ногдох адуугаараа дэлхийд тэргүүлдэг юм.da87c41e94dd4b6888242ba1d3f39e7b

520a14ad85594e03ac1f9cb869eecb1e

446fa81c5d304cd0b00ef57ccc425f4c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.