Усны ослын хар цэгийн 399 байршлыг тодорхойлж, орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байршуулжээ
Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.
Түүнчлэн 2021-2025 онд тохиолдсон усны ослын хар цэгийн 399 байршлыг тодорхойлж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байршуулжээ.
Иргэд, аялагч та бүхэн аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорихдоо тухайн газар, нутгийнхаа онцлогийг судалж, цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг онцгой байдлын байгууллагаас уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.