ЦУОШГ: Зарим гол үерийн түвшинг 47 см хүртэл даван үерлэж байна

ЦУОШГ: Зарим гол үерийн түвшинг 47 см хүртэл даван үерлэж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаарх гол мөрний усны түвшний мэдээллийг танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар Үүр гол Цагаан-Үүр сумын нутагт, Сэлбэ гол Санзай амралтын орчимд, Халх гол Сүмбэр, Ялалт багийн орчимд, Хараа гол Дархан хотын орчимд, Ховд гол Мянгад сумын орчимд, Туул гол Лүн сумын орчимд, Сөгнөгөр гол Сөгнөгөр амралтын орчимд үерийн түвшнээс 2-47 см-ээр даван үерлэж байна.

1e3c7b4890d04ded9b6b7a7832c6132c

Иймд дээрх голууд болон бусад гол мөрний сав дагуу аялж, амарч буй иргэдийг голын эрэг, хөвөө дагуу буудаллаж, суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, мөн үерлэсэн болон усны түвшин нэмэгдсэн гол мөрөнд орохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.