Монгол Улс Дэлхийн адууны өдрийг анх удаа тэмдэглэж байна

Монгол Улс Дэлхийн адууны өдрийг анх удаа тэмдэглэж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны зургаадугаар сарын 3-ны тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 11-нийг Дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар баталсан энэхүү өдрийг энэ онд анх удаа албан ёсоор тэмдэглэж байна. Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан "Морин парад-2026" олон улсын арга хэмжээ долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үргэлжилж байна.

Мөн хурдан морины уралдаан, морин спортын үзүүлбэр, үндэсний урлагийн тоглолт, морин соёлын үзэсгэлэн, олон улсын төлөөлөгчдийн уулзалт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа юм. Арга хэмжээний сүүлийн өдөр буюу долоодугаар сарын 13-ны өдөр 10.000 морь оролцох "Түмэн морьтны их жагсаал" болох бөгөөд Монголын 21 аймаг, 330 сумын морьтон, гадаадын төлөөлөгчид оролцоно. Уг арга хэмжээ нь хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулагдана. 

Энэхүү жагсаал нь дэлхийн хамгийн том морьтны парадын нэг болох зорилготой юм. "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолд Австри, Бахрейн, Бразил, БНСУ, БНХАУ, Венесуэл, Катар, Лесото, Марокко, ОХУ, Португал, ХБНГУ, Тайланд, Турк, Япон, Киргиз, Казахстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдээд байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.