БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа

БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Хань Хай-г хүлээн авч уулзлаа. 

ef67486156724ea09fa42ee1fdbde69a

Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, түүний дотор Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд энэ айлчлал чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хэллээ.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-т Вьетнамын Морьт цагдаагийн хороонд албан үүргээ гүйцэтгээд ирсэн монгол морьд оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны үнэ цэнийг ард иргэдэд сурталчлан таниулах гэж байгааг тэмдэглэлээ. 

Талууд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Вьетнам Улсад, Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнд улс төрийн итгэлцэл улам бүр бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.  

b7a87f2837eb4b20b520ff62ca0c27f0

Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон асуудлуудыг бодит үр дүнд хүргэх, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь нийтлэг зорилт гэдэгт санал нэгдлээ. 

20ab2338c6ae44b3b8a7e173991d6862

Цаашид хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр, дижитал шилжилт зэрэг салбарт идэвхтэй хамтрах боломж байгааг талууд тэмдэглэж, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.